Hайзууд:

Xолбоосууд:

avatar

8-9-р ангийн сурагчдад зориулав

2012-01-26,12:22

8-9-р анги Дасгалууд

1.Дараахь элементийн атомын бүрэлдэхүүн хэсгийг тодорхойл.

23 11Na, 17 35.5 Cl,1531P, 14 28 Si

2. O, Al-ны энергийн диаграммыг зур.

3. 1s2 2s2 2p2 3s2 3p3 3p64s2 гэсэн элоктроны байгууламжийн томьёотой элементийг нэрлэнэ үү.

4.энергийн 3 түвшин валентын 2 электронтой 1-н элементийн электрон байгууламжийн томьёог бич.

5. 16протон ба 18 элоктронтой ионы цэнэг хэд вэ ?

6. Аль бодисын молекул дахь холбоо туйлгүй вэ ?

H2O NH3    CCl4

7. SO3, CaO, NO2, нэгдлийн байгуулалтын томьёо бич.

8. Cs.Li.K.Rb.Na –ийн аль нь илүү металл шинжтэй вэ?

9. 20% -ийн 200 г хоолны давсны уусмалын усыг ууршуулахад хэдэн грамм давс дахин талсжих вэ?

10.5,6 грамм калийн гидроксид хэдэн мольтой тэнцэх вэ?

11. Са –ийн эквивалент массыг ол.

12.хоолны давс дахь хлорын эзлэх хувийг ол.

13.цайрыг 6,5 грамм давсны хүчлээр үйлчлэхэд хичнээн литр устөрөгч ялгарах вэ ?

14.0,3 моль бромын масс хэдэн граммтай тэнцэх вэ ?

15.фторын устөрөгчтэй ба агаартай харьцуулсан нягтыг ол .

Асуултууд

1.Ямар элементийг металл ба металл биш гэх вэ ?

2.Атом ба молекулын тодорхойлолтыг бич?

3.Металл элементүүдийн нийтлэг физик шинж юу вэ?

4.Инертийн хийнүүд идэвхгүй байдгийн шалтгаан юунд орших вэ?

Инертийн хийн электрон байгууламжийн томьёог үндэслэн тайлбарла

5.Хлор байгальд дангаараа орших уу? яагаад?

6.Дүрс хувирал гэж юуг хэлэх вэ ? Жишээ гарга

7.Шүлтийн металлууд дангаараа орших уу? яагаад?

8.Хүчилтөрөгч байгаль дээр хэдэн янзын дан бодис үүсгэн оршдог вэ? Тэдгээр нь хаана байдаг_ямар ач холбогдолтой вэ?

9.Дараах элементүүдийн дан бодисын молекул томьёог бичнэ үү?

Элемент дан бодис

S O C I F Br H Cl

10.Хөнгөнцагааны физик шинж ач холбогдолын талаар юу мэдэх вэ?

11.Фосфор гэдэг нэрийн утга учир түүхийн талаар юу мэдэх вэ ?

Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

12.Нүүрстөрөгчийн дан бодисуудыг юунд хэрэглэдэг вэ?

13.Цахиурыг орчин үед юунд өргөнөөр ашиглаж байна вэ?

14.Давс,хүчил,суурь, оксидын тодорхойлолт

15.Химийн урвал физикийн үзэгдлийн ялгаа

16.Химийн холбоо гэж юу вэ ? хэд ангилах вэ?


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax