Hайзууд:

Xолбоосууд:

avatar

алт

2012-03-24,11:07

Алт нь Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент юм. Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) орших ба хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм Байгальд маш ховор тохиолдолд 6; 8;12; ханатай талст хэлбэрээр оршдог. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр1,1•10³ppm нягтралтайгаар оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алт озонтой давсны хүчилд урвалд орон Au2 нэгдлийг үүсгэх ба цианы уусмалд задарч Au4 нэгдлийг үүсгэдэг учир алтыг ялган авахад цианы хүчлийг хэрэглэх тохиолдол байдаг.

Байгалийн алт

2009 он хүртэл хүн төрөлхтөн нь алтны үндсэн ба шороон ордоос 161,000 т алт олборлоод байна. Голдуу өрөл, ялтас, утас, мөн талст хэлбэртэй олддог.

Алт нь хүн төрөлхтний түүхийн туршид, үнэт металл гэж тооцогдон арилжааны хэрэгсэл, хадгаламж, гоёл чимэглэлд өргөн хэрэглэгдсээр ирсэн ба орчин үед шүдний эмнэлэг, электроникийн салбарт их хэмжээгээр ашиглагдаж байна. Нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир эмнэлэгт өргөн хэрэглэсээр ирсэн. Алт нь янз бүрийн металлтай холилдох чадвах маш өндөр бөгөөд энэ чанарыг нь ашиглан төрөл бүрийн үнэт хайлшийн үндсэн эд болгон хэрэглэдэг юм.

Одоо үед алтны 2 төрлийн ордыг түшиглэн олборлолт хийдэг:

  1. Үндсэн орд
  2. Шороон орд

Алтны орд газрууд тив бүрт харилцан адилгүй тархжээ. Алт ихтэй улсад Өмнөд Африк, Австрали, Орос, АНУ, Узбекстан, Канад, Перу, Индонез, Хятад зэрэг орно.

Алтны нөөц ихтэй, дэлхийн томоохон орд газрууд, түүнд түшиглэсэн уурхайнууд:

  1. Йоханнесбургийн уурхай (ӨАБНУ)
  2. Алган, Уралын орд, уурхай (ОХУ)
  3. Калигоорлын орд, уурхай (Австрали)
  4. Гуажу (Хятад)
  5. Грасбергийн, Эрцбергийн орд уурхай (Индонез)
Холтерман ба түүний олдвор (ялгаж авсан алт нь 57 кг).

Байгаль дээр тохиолдох цул алтны жин хэдэн мг -аас хэдэн арван кг хүртэл байх аж. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том цул алт нь 1872 онд Австралиас олдсон Холтерманы хавтан гэгдэх олдвор бөгөөд барьцалдсан чулууныхаа хамт 1.5 м урт, 286 кг орчим юм.

Мөн Хүслийг үл мэдэгч нэртэй 66.6 кг, Хүслийн цул нэртэй 68.2 кг, Гайхамшигт Барклэй хэмээх 52.2 кг, Канадын тал нэртэй 41 кг алт олджээ.

1842 онд Уралаас олдсон Том гурвалжин нэртэй 36.22 кг алтны олдвор Оросын алмазны фондод хадгалагддаг байна. Монголын хамгийн том алтанд 1995 онд Заамарын Хайлаастын ордоос олдсон 808 гр, мөн Шарын голын шороон ордоос олдсон 351.3 гр жинтэй алт тус тус ордог.

[show]
ү  х  з

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax