Hайзууд:

Xолбоосууд:

avatar

мөнгөн ус

2012-03-24,11:10

Химийн элементийн нэр : Мөнгөн ус  

Химийн тэмдэг : : Hg

Химийн тэмдгийн дуудлага : Гидрагирум

Харьцангуй атом масс : 201

Валент чанар    II I

Царцах темпратур : - 39

Буцлах темпратур : 357

Жин : 1,5 л багтаамжтай саванд хийсэн мөнгөн ус 20 кг жин татна

Энэ нь байгаль дээр тохиолддог 6 шингэн металлын нэг. Нg нь hydrogyrus гэсэн грек үгнээс гаралтай hydragyrum гэсэн Латин үгнээс үүссэн. Термометр , Барометр , Манометр , Спигмоманометр болон бусад төрлийн шинжлэх ухааны төхөөрөмжинд хэрэглэгддэг. Үүнээс гадна шинжлэх ухааны болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээний мөн хиймэл шүдний амалгаманд ашигладаг. Бусад металлыг бодвол дулааныг муу дамжуулж , цахилгааныг сайн дамжуулдаг . Хүрээлэн буй орчинд мөнгөн ус нь 3 янзаар оршдог.

Цэвэр мөнгөн усОрганик мөнгөн ус буюу метилийн мөнгөн усИон байдалтай мөнгөн ус

Бидний хоол тэжээл мөнгөн ус дамжин орох зам

Ашигт малтмал олборлолт Хоол тэжээлийн хэлхээМөнгөн уснаас метилийн мөнгөн усруу шилжиж , гол нуурын усанд орох гэх мэт

Мөнгөн усны хэрэглээ

1550 оноос Африкд Алт угаах зориулалтаар Мөнгөн усыг анх ашиглаж эхэлсэн. Үүнээс хойш дэлхийн улс орнуудад нийт 300 мянган тонн орчим мөнгөн ус ашиглажээ гэсэн тооцоо бий. Минимата өвчин илэрсэн 1960-аад оноос дэлхийн бараг бүх оронд алт угаахад мөнгөн ус хэрэглэхийг хуулиар хориглосон юм. Мөнгөн усны гол үйлдвэрлэгч орон нь Испани байлаа. Европын Холбооны Улсууд энэ оноос эхлэн нутаг дэвсгэр дээрээ мөнгөн ус хэрэглэх үйлдвэрлэхийг хорьсон

учраас одоо тэргүүлэгч орон нь БНХАУ болоод байна. 1980-аад онд дэлхийн мөнгөн усны нийт хэрэглээ 7100 тн байсан бол 2001 оноос 1800 тн болж эрс буурчээ. Мөнгөн усыг замбараагүй уул уурхайд хэрэглэдэг орнуудыг Бразиль тэргүүлнэ. Тэндхийн “нинжанууд” жилд 150-170 тн мөнгөн ус хэрэглэж байна гэж ярьдаг. Анх 1910 оноос “Монголор” хэмээх Орос-Хятадын хамтарсан компани Сэлэнгийн сав газар алт олзворлохдоо мөнгөн ус хэрэглэж байсан гэдэг.

Мөнгөн усыг алт худалдан авагчид Хятадаас их хэмжээгээр хууль бусаар оруулан ирж борлуулж байна. Гар аргаар алт угаах үед мөнгөн усыг ямар ч хяналтгүй хэрэглэдэг. Хувиараа алт олборлогсод 200 гаруй грамм алт олзворлохын тулд 400 гр мөнгөн ус дунджаар хэрэглэдэг гэвэл Монгол нутагт алт угааж буй нийт 100 гаруй мянган нинжа нар тонн тонноор нь мөнгөн ус хэрэглэж байгаа тооцоо гарна. Өдгөө дэлхийн хэмжээнд 3000-3900 тонн мөнгөн усыг vйлдвэрлэлд хэрэглэж, vvний гуравны нэг нь агаарт цацагдаж байна. Жил бvр 3500 тонн мөнгөн ус vйлдвэрлэгдэж, багагvй хэсэг нь хараа хяналтаас гадуур хэрэглээнд нэвтэрч буй. Иймээс ч дэлхий нийт мөнгөн усыг хэрэглээнээс шахах бодлого баримталж байна. Тухайлбал, мөнгөн усны хэрэглээг 2012 онд 50, 2017 онд 70 хувь хvртэл бууруулахаар тооцоолжээ. Ингэхдээ 2015 он гэхэд мөнгөн ус ашигладаг бvх технологийг халах саналыг олон улс орон гаргаж байгаа ажээ. Агаар мандалд агуулагдаж байгаа мөнгөн усны тал хувийг байгаль өөрөө буюу жишээ нь: галт уул зэргээс үүдэлтэй бөгөөд тал хувь нь хүний үйл ажилгаанаас үүдэлтэй.

6.4% нь Цементийн үйлдвэрлэл1.1% - Мөнгөн усны үйлдвэрлэл , баттерей 2.0 % - Бусад эх үүсвэр6.8 % - Төмөрлөг биш металл жишээ нь: Жонш3.0 % - Хортой хог хаягдал11 %- Алт олборлолт3 % - Идэмхий натри1.4 %- Гангийн үйлдвэрлэл6.5% - Шатаах процесс

Мөнгөн усны хорт нөлөөлөлөөс болж бүтээгдэхүүний хэрэглэж буй хэмжээг багасгах огт хэрэглэхгүй байх арга хэмжээг авч байна. Жишээ нь Ихэнх термометр мөнгөн усны оронд архийг хэрэглэж байна. Гэвч мөнгөн усан термометр эмнэлэгийн хүрээнд нилээд хэрэглэгдэж байна. Учир нь архин термометрээс илүү заадаг. 1990 онд АНУ-ийн цэвэр агаар актанд мөнгөн усыг хортой бодисын жагсаалтанд уулж бичсэн. Үүнээс хойш үйлдвэрүүдэд мөнгөн усны хэмжээг хязгаарласан. Мөнгөн ус болон түүний нэгдлүүд нь аж үйлдвэрлэлд их хэрэглэгдэж байсан ч одоо үүний хэрэглээ харьцангуй багассан. Мөн шүдний амалгам хийхэд хэрэглэгддэг. Тиомерсал органик нэгдэл нь вакцинд хэрэглэгддэг байсан боловч энэ хэрэглээ нь одоо буурсан. Газан мөнгөн усыг неон гэрэл хийхэд ашигладаг ба мөн ариутгал , шарлаганд ашигладаг байсан. Модыг хадгалах , гербицид машины тэгш хэмийг заагч багаж төхөөрөмжинд ашигладаг байсан. Мөнгөн усны хамгийн хортой нэгдэл болох метилийн мөнгөн ус нь загас болон далайн нялцгай биетний биед их хэмжээгээр агуулагддаг . Ялангуяа , халим , сэлэм загас , туна зэрэг хоол тэжээлийн хэлхээний дээд зэргийн хэрэглэгч загаснууд гол төлөв багтана.

Мөнгөн ус амьд бие организмд нөлөөлөх нь

Мөнгөн ус нь агаарт 0,25 мг/м3 гэсэн хэмжээтэй байх үед уушгинд хуримтлагдаж эхэлдэг бол үүнээс илүү гараад ирэх үед хүний арьсаар дамжин биед шингэж эхэлдэг.

Амьсгалын замаар мөнгөн усанд хордсон үед шинж тэмдэг нь 8-24 цагийн дараа илэрнэ. Бие сульдаж, толгой өвдөх, залгихад хөндүүрлэх, халуурах, ринит, фарингит, цөөн тохиолдолд бронхит илэрнэ.

Үүний дараанаас, хоолны дуршил үгүй болно, аманд төмөр амтагдана, шүлс асгарна, буйл хавдаж цус шүүрнэ, толгой өвдөнө, бөөлжүүлнэ. Буйл өвчин орно, амны хөндийд үрэвсэлт өөрчлөлт гарна, гэдсээр өвдүүлж, ходоод хямарч, бөөр гэмтсэн шинж тэмдэг илэрнэ.
Хүүхдэд мөнгөн усны уураар амьсгалснаас хэдхэн цагийн дараанаас эхлэн ханиалгах, амьсгал давчдах, царай хөхрөх, огцом халуурах зэргээр хурц хатгаа үүсч болно. Хүнд хордлогын үед уушигны хаван үүсч болзошгүй. Үүнтэй зэрэгцэн ойр ойрхон шингэнээр гүйлгэх г.м. ходоод гэдэсний зам гэмтэсний шинж тэмдэгээс гадна хэт хөөрлийн байдалд үе үе орохтой зэрэгцэн нойрмоглох зэрэг төв мэдрэлийн систем гэмтэсний шинж тэмдэг илэрч болно.

Цочмог хордлого

Цочмог хордлогын шинжүүд хэдэн цагийн дотор илэрдэг ба чичрэх, төмөр амтагдах, ам өвдөх, буйл хавдаж хөөх, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр хатгуулах, суулгах, толгой өвдөх, бие сулрах, ухаан алдах, амьсгаадах, ханиах, цээжээр хатгуулах мөн цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, хатгаа, бөөрний үрэвслийн шинжүүд илрэнэ.

Архаг хордлого

Ажил төрөлтэй холбоотой гардаг мөнгөн усны архаг хордлого нь богино хугацаанд хордсон тохиолдлоосоо илүү хүнд байдаг. Амьсгалын замаар удаан хугацаанд хордох нь юуны түрүүнд мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг байна. Шинж тэмдгүүд нь хэдэн долоо хоногт илэрдэг хэдий ч ихэнхдээ жил хүртэлх хугацаанд нууц хэлбэрээр явж, аажмаар гарч ирдэг байна. Мөнгөн усны уур болон мөнгөн усны нэгдлүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс үл мэдэг бага байх үед бие махбодь архаг хордлогод орохыг меркуриализм гэнэ.
Меркуриализмын үед амархан ядардаг болох, нойрмог болох, сульдах, толгой өвдөх, толгой эргэх, орчин тойрн салж, юманд сонирхолгүй болох гэсэн шинж тэмдэг илэрнэ. Мөн эдгээртэй зэрэгцэн өөртөө итгэлгүй болох, ичимтгий болох, сэтгэлээр унах, уцаарламтгай болох, ой тогтоол болон өөрийн хянах чадвар сулрах, анхаарал буурах, оюуны ухааны чадвар буурах.

Яваандаа сэтгэл хөдлөлийн үед хурууны үзүүр улам бүр хүчтэй чичирдэг болно. Ингэхдээ эхлээд гары хуруу чичирдэг байснаа, хөлийн хуруу чичирдэг болж цаашлаад уруул, зовхи таталддаг болно. Цаашлаад, гэдэс эвгүйрэн хүндээр бие засуулах гэх, ойр ойрхон шээс хүрэх, үнэрлэх чадвар буурах, арьсны мэдрэх чадвар сулрах, амт мэдрэх чадвар буурна.

Хөлрөмтгий байдал нэмэгдэж, бамбай булчирхай томроно зүрхний хэмнэл алдагдалт үүснэ. Даралт буурна. Гэхдээ Меркуриализм нь үл мэдэг их хэмжээний мөнгө усанд 5-10 жилийн турш хордсон үед үүсдэг.

Мэдрэл хордлого

Мэдрэл хордлого шинжүүд болох чичрэх, толгой өвдөх, богино хугацаанд ой санамж алдагдах, тэнцвэргүй болох, бие сулрах, хоолонд дургүй болох, амтлах, үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөх, гар хөлийн үзүүр бадайрах, хатгуулах, нойргүйдэх, салганах, хэт их хөлрөх шинжүүд илэрдэг. Архаг хордлого нь сэтгэцийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Мөнгөн усны хордлогын түгээмэл тохиолддог шалгуур 4 шинж:
1.Мэдрийн сульдаа
2.Арьс улайх
З.Шүлс гоожих
4.Салгалах

Мөнгөн ус агуулсан эмийн хордлого (органик бус)

Хятад, Мексик, Энэтхэгийн зарим ардын эмүүд нь их хэмжээгээр мөнгөн ус агуулдаг учир хордуулах боломжтой байдаг. Органик бус мөнгөн усны хордлогын улмаас хүний бөөр гэмтдэг. Уг бодисыг хэрэглэхэд дотор муухайрах, цусаар бөөлжих, цээж хорсож өвдөх, хоолой, ходоодны эд түлэгдэх, гэдсээр өвдөх, цусаар суулгах, шээс хаагдах, бөөрний дутагдалд орох гэх мэт шинжүүд илэрдэг байна. Мөн арьс улайх, нөсөөжилтгүй болж цайхаас гадна мэдрэл гэмтэж бие сулрах, бадайрах, хатгуулах шинжүүд илэрдэг байна.

Мөнгөн ус шингэсэн загасны хордлого (органик мөнгөн ус)

Хүн амын дунд органик мөнгөн усанд хорддог хамгийн олон тохиолдал нь мөнгөн усыг их хэмжээгээр агуулсан загас хэрэглэх явдал байдаг. Нуур, гол, далайн ус мөнгөн усаар бохирлогдсон тохиолдолд мөнгөн ус тэнд амьдарч буй загасны маханд хуримтлагддаг байна. Тус загасны маханд шингэсэн органик мөнгөн усны хэмжээ нь эргэн тойрных нь усанд байгаа хэмжээнээс 1000 дахин их байдаг байна. Иймээс ийм загасыг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүн хордлогонд орох аюултай. Органик мөнгөн усаар хордох үед дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, турах, гэдсээр өвдөх, суулгах, бөөрний дутагдалд орох, арьс хорсох, загатнах, амьсгалын замын өвчлөлүүд, буйл хөөж хавдах, амны хөндий өвчлөх, шүлс асгах, уруул, ам, хэл, гар, хөл бадайрч хатгалах, чичрэх, тэнцвэр алдагдах, хараа, сонсгол алдагдах, ой, санамж алдагдах, зан чанарын өөрчлөлт илрэх, толгой өвдөхөөс гадна харшлын тууралт гардаг.

Мөнгөн ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн ялангуяа жирэмсэн эхчүүдэд илүү хортой байдаг. Энэ бодисоор эх нь хордсон тохиолдолд урагт мэдрэлийн гүн саатал, саа саажилт, уналт таталт, салгалах, тэнцвэр алдах, нүд чих гэмтэх зэрэг хүнд өөрчлөлтүүд бий болдог. Мөнгөн ус нь мөн хөхний сүүгээр ялгардаг учир хөхүүл хүүхдэд хортой байна.

Минамата өвчин нь Метилийн мөнгөн уснаас болж үүсдэг хордлогын хэлбэрт төв мэдрэлийн системийн өвчин юм. 1956 онд Японы Күмамото мужийн Минаматад анх илэрсэн тул уг газрын нэрээр нэрлэгдсэн. Аж үйлдвэржилтийг дагаж бий болсон байгаль орчны бохирдлын хор уршиг хүнд илэрсэн хамгийн тод жишээнүүдийн нэг билээ.

Өвчний гол шинж тэмдэг нь дөрвөн мөчний үзүүр мэдрэлгүй болох, биеийн хөдөлгөөн саармагжих, нүдний харах хүрээ багасах, сонсгол муудах, биеийн тэнцвэр олох чадваргүй болох, хэл ярианы чадвар муудах, хөл гар салгалах зэрэг болно.

Өвчтөнүүдэд дээрх шинж тэмдгүүд дангаар болон хавсарсан байдлаар илрэх бөгөөд хүнд хэлбэртээ галзуурах, ухаан мэдрэлгүй болж улмаар үхэлд хүргэдэг. Нөгөө талаар харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчлөлийн үед толгой өвдөх, амархан ядрах, амт, үнэр мэдрэхээ болих, чих дүнгэнэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь метилийн мөнгөн усны нөлөөгөөр тархины эд эсүүд гэмтсэнтэй холбоотой. Хордлогын үед жирэмсэлбэл урагт нөлөөлж, төрөлхийн гажигтай хүүхэд төрнө. Ерөнхийдөө уг өвчний илрэх хэлбэр нь мөнгөн усны хэмжээнээс шалтгаалах боловч мөнгөн ус нь хүний биед тогтдоггүй ялгадсаар дамжиж гадагшилдаг тул биен дэх мөнгөн усны хэмжээгээр уг өвчнийг оношлох нь төвөгтэй. Орчин үеийн анагаах ухаанд уг өвчнийг төгс эмчлэх арга хараахан олдоогүй байгаа бөгөөд сэргээн засах эмчилгээний үр дүнд алдагдсан чадваруудыг тодорхой хэмжээгээр нөхөн сэргээх боломжтой. Мөн залуу байхад өвчний шинж тэмдэг илрээгүй хэрнээ хөгширч, бие организм сулрахтай зэрэгцэн өвчний шинж тэмдэг илрэх тохиолдол бий.

Мөнгөн усаар бохирдсон усыг ахуйн хэрэгцээнд ашиглах, бохирдсон усанд амьдардаг загас амьтдыг хүнсэндээ хэрэглэх, эсвэл ууршсан мөнгөн ус амьсгалын замаар биед нэвтрэх явдал удаан хугацаанд үргэлжилбэл хүний бие дэх мөнгөн усны хэмжээ зохих түвшнээс хэтэрч, минамата өвчин үүсдэг. энэ өвчин хүний генийг гэмтээн удамшлын замаар дамждаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax