Hайзууд:

Xолбоосууд:

avatar

хүчилтөрөгч

2012-03-24,11:11
Мендлеевийн үелэх системийн 16 дахь элемент нь хүчилтөрөгч юм. Харьцангуй атом масс 32. Хүчилтөрөгчийн 2 атом ковалент холбоогоор холбогдож молёкул байдалтай хүчилтөрөгчийг үүсгэнэ. Хүчилтөрөгчийн аливаа бодистой нэгдсэн нэгдэлийг оксид гэдэг. Хүчилтөрөгчийн бусад бодистой нэгдэх урвалыг исэлдэх урвал гэж нэрлэх ба энэхүү урвалын үед их хэмжээний энерги ялгардаг. Хүчилтөрөгч нь дэлхий дээр хамгийн өргөн тархсан элементүүдийн нэг юм. Эрдэмтэд манай гаригийн агаар мандалын бүхий л хүчилтөрөгч нь дэлхий дээр ногоон ургамал бий болсонтой холбоотой гэж үздэг бөгөөд ногоон ургамалын фотосинтезийн процессын дүнд хүчилтөрөгч үүсдэг байна.

Агаар мандалын 20,9%-г хүчилтөрөгч эзлэх ба түүний оролцоотой явагдах исэлдэх урвалын дүнд үүссэн энерги нь амьд биетийн оршин тогнох үндэс болно. Хүн болоод аливаа амьтны амьд явах үндэс нь цэвэр агаараар буюу хүчилтөрөгчөөр амьсгалах явдал. Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах ч хүчилтөрөгчгүйгээр хэдэн ч хором байж чадахгүй. Тайван байдалд эрүүл хүн 1 минутанд 8-10 литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгч амьсгалдаг бол биеийн ачааллын үед энэ тоо 20000 литр хүртэл өсч болдог байна.

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax