Hайзууд:

Xолбоосууд:

avatar

Утаа илрүүлэгч гар утас

2012-05-10,14:23

Гар утасны хүчин чадал улам нэмэгдсээр хийж чадахгүй зүйл ч гэж бараг үлдэхгүй нь бололтой.

Британий "Applied Detector" компаний мэргэжилтнүүд гар утсаар агаар дах хорт хийний найрлагыг өндөр нарийвчлалтайгаар оношлох боломж бүхий программ бүтээжээ.

Манайх шиг "Утаанбаатар" хотын иргэдэд тун ч хэрэгтэй эд байгаа биз.

Агаар дах нүүрсхүчил, амиак, азотын найрлагыг тогтоохоос гадна эзнээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг замын цагдаагийн тестерээс ч илүү нарийвчлалтайгаар гаргаж чадах гэнэ.

Энэ нано технологийн бүтээгдэхүүнийг зохион бүтээгчид нь туршилтын хэд хэдэн чипыг Nokia ын цөөн тооны утсанд суурьлуулсан юм байна.

Харин худалдаанд хэзээ гаргах нь хараахан тодорхой болоогүй байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax