Hайзууд:

Xолбоосууд:

avatar

Зуны далгавар

2012-05-13, 11:01
Химийн хичээлийг сайн сурах хүсэлтэй бол :
  1. Зуны амралтаар химийн бодлого бодох аргыг бие даан суралцах хэрэгтэй. Танд байнгын туслагч чинь дасгал ажлын ном,сурах бичиг  юм.
  2. Химийн элементийн нэр,дуудлага.атом массыг цээжлэх түүнийг тогтоох дасгал ажиллах хэрэгтэй.
  3. Химийн шинжлэх ухааны нээлтүүдийн талаар мөн сонирхолтой таавар,мэдээ,мэдээлэлийг интернетээс үзэж сонирхох хэрэгтэй.
  4. Химийн элементийн исэлдэлийн зэрэг ,валент чанар олох аргыг заавал эзэмшээрэй.
  5. Ойлгоогүй өнгөрсөн хичээлээ эргэж нэг хараарай.
Сайхан амраарай ном их уншаарай

...
avatar

Компьютерийн эрүүл мэнд...

2012-05-10, 14:51


Та компьютер дээр зөв сууж чаддаг болов уу? Хэдийгээр компьютер бидний олон мянган ажлыг хөнгөвчилж хэдий ч бидний эрүү мэндэд хор уршиг тарьсаар байгаа нь харамсалтай. Компьютер дээр буруу сууснаас болж нуруу, хүзүү, толгой өвдөж, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах улмаар цусны даралтад зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг. Мэдээж энэ бүхэнд зөв суухаас гадна өөр бусад олон хүчин зүйл нөлөөлнө. Энэ удаад хэрхэн зөв суух вэ гэдэг дээр зөвлөгөөг өгье.

Анхаарах 1. Сандлын түшлэг
Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж болохгүй. Компьютер дээр ажи...

avatar

Эрүүл амьдрах ухаан

2012-05-10, 00:09
Хүн эрүүл аз жаргалтай амьдрахын тулд хамгийн энгийн эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж, сахих нь чухал байдаг. Үүнд:

1. Уурлаж уцаарлахгүй байх. Тэвдэж бухимдалгүй тайван жигд амьсгалах. Стресс нь хүний амьсгалыг түгжиж, эсвэл огцом ширүүн амьсгалах байдалд оруулдаг.

2. Үе үе нуруугаа тэнийлгэж /арагш нь нугалж суниаж байх/ байх. Стресс нь хүний нурууны хэлбэр галбирыг алдагдуулж хөшүүн болгон хөдөлгөөн хорьж, санаа бодлыг хурцадмал болгодог. Сэтгэл санааны дарамт үүсгэнэ.

3. Аль болох бусадтай харилцан ярилцаж, нийтэч бай. Яриа хөөрөө ихтэй, яриасаг хүмүүс ...
avatar

Ханиад, хоолой өвдөх үед хийх иллэг

2012-03-24, 10:10
Хамрын ханиад, хоолой бага зэрэг өвдсөн үед зураг дээр заасан цэгүүд дээр 5-7 секунд дарж иллэг хийнэ. Иллэг хийхдээ эвкалиптын, гоньдны, лавандын, хушны г.м. эфирийн тос түрхээрэй.

1-р цэг /цэнхэр/. Самсайн хоёр талд.

2-р цэг. /ногоон/. Хацрын төвгөр дээр, хүүхэн хараатай нэг шугаманд.

3-р цэг. /улбар шар/. Хоолойны төгсгөлд.

4-р цэг. /ягаан/. Төвөнхтэй нэг түвшинд, өвчүү эгэм хөхөнцөрийн булчингийн захаар.

5-р цэг. /цэнхэр/. Энэ хоёр цэг нь дагзны яснаас доор, мөр ба чамархайн ясны хөхөнцөр сэртэн хоёрын голд нь байрладаг.

6-р цэг. /цэнхэр/. Бугуйны нэг ба хоёрдугаар ясны дунд.

7-р ...
avatar

Хоол идээд амаа арчихгүй гадаа гарснаас хомхой долоодоггүй

2012-03-24, 10:04
Хомхой долоох гэдэг нь герпес гэж вирусээр үүсгэгддэг нэг төрлийн өвчин юм. Хүний бие эрүүл, дархлааны систем хэвийн бол хомхой долоодоггүй. Герпес вирус нь уруул, амны хавиар л гардаг.

Хоол идсэний дараа амаа арчихгүй гадаа гарснаас хомхой долоодог гэдэг нь үндсэндээ ташаа ойлголт юм. Гэхдээ хоол идсэний дараа амаа сайн арчиж цэвэрлэх нь энэ төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг яах аргагүй мөн.

Уруул хомхой долоосон үед шүдний оо түрхэх, мөн эмийн сангаас хохирох тосон түрхлэг зэргийг авч түрхэж болно. Харин янз бүрээр оролдох, хумсаараа маажих, шалбалах, хатиг мэт шахах зэ...
avatar
avatar
avatar

Зөвлөгөө

2012-01-27, 17:14
Та шатаар өгсөж уруудсанаар амьдрах насаа хэдэн жилээр уртасгана. Женевийн их сургуулийн эмнэлгийн эрдэмтдийн олж тогтоосноор ажлын байран дээрээ цахилгаан шат болон урсдаг шатуудыг ашиглахыг хориглох нь ажилчдын биеийн байдлыг ерөнхийд нь дээрдүүлж, цусны даралтыг хэвийн хэмжээнд барьдаг гэж үзжээ.

Бие бялдрын байнгын дасгал сургуулилтыг өдөрт ердөө хагас цаг хийх нь таргалахаас зайлсхийж, зурх судасны өвчнөөр өвдөх, тэр тусмаа хавдар тусахаас урьдчилан сэргийлдэг аж. Түүнээс гадна амьдрах насыг уртасгах маш олон хялбар аргууд байдаг байна.


...
avatar

Арьс арчлах

2012-01-27, 16:38



Батгатай арьсны арчилгаа
Батга үүсэхэд гормон, хооллолт, хэрэглэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд,
тослогжилт гээд олон хүчин зүйл нөлөөлдөг.
Олон бүсгүйчүүдийн толгойны өвчин болсон батгашилттай арьсыг хэрхэн цэвэрлэж,эмчлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Батга үүсэх шалтгаан
Батгашилт бол өсвөр насныхны 90 хувь, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 50-70 хувьд тохиодог түгээмэл эмгэг юм. Арьсны үхмэл эд эсүүд, арьсны тослогтой нийлэн, нүхэн дотор орж бөглөрснөөр нян үржих таатай нөхцөл бүрддэг байна. Үүний үр дүнд бидний цусны улаан болон цагаас эснүүд бөөгнөрч, батга үүсдэг. Батгыг бүрэн эмчи...