
төмөр
Төмөр (химийн элемент)
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Төмөр (Fe) | |
---|---|
Атомын дугаар | 26 |
Атом масс | 55.845 г/моль |
Өнгө | Мөнгөлөг цагаан |
Электрон байгуулалт | [Ar] 4s2 3d6 |
Бүрхүүл дэх электроны тоо | 2, 8, 14, 2 |
Физик шинж чанар | |
Бодисын төлөв | Хатуу |
Нягт | 7.8 г/см³ |
Хайлах температур | (1538 °C), 1811 K |
Буцлах температур | (2861 °C), 3134 K |
Хайлалтын хувийн дулаан | 13.8 кЖ/моль |
Ууршилтын хувийн дулаан | 340 кЖ/моль |
Дулаан багтаамж | 25 °C) 25.1 кЖ/(моль·K) |
Атомын шинж чанар | |
Оронт торны бүтэц (Сингони) | Талдаа, мөн голдоо төвтэй куб |
Исэлдэлтийн зэрэг | 2, 3, 4, 6 |
Ионжих энерги (эхний электроноор) | 762.5 кЖ/моль |
Атомын радиус | 140 пм |
Ковалентийн радиус | 125 пм |
Төмөр нь Fe (Латин: ferrum) гэж тэмдэглэгдэх, атомын дугаар нь 26 болох химийн элемент юм. Мөнгөлөг цагаан өнгөтэй, өргөн тархалттай металл. Дэлхийн цөмийн 90% орчмыг, харин Дэлхийн царцдаст 5% агуулагдана. Дэлхийн нийт массын 35% нь төмөр байдаг.
Байгаль дээр төмрийн 54Fe, 56Fe, 57Fe, 58Fe гэсэн изотопууд байдгаас, хамгийн өргөн тархалттай нь 56Fe, (ойролцоогоор 91.754%) юм. Fe2+ ион нь биологийн бүх биетэд зайлшгүй шаардлагатай химийн элемент болно.
Төмрийг маш эртнээс (МЭӨ 4000 жил орчмоос) хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн ба орчин үеийн гол хэрэглээ нь ган гаргаж авах юм. Төмрийг төмрийн хүдрээс ялгаж авах ба байгаль дээр цэврээрээ бараг тохиолдохгүй.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Hahahah
Хичээлээ ойлгохгүй байна ккк😂
Бичсэн: Батчимэг (зочин) хэзээ: 10:07, 2023-10-16 | Холбоос | |