Hайзууд:

Xолбоосууд:

avatar

9-р ангийнханд зориулав.

2012-05-13,10:55

Химийн хичээлийн даалгавар/11 жилийн 9-р анги/ А хэсэг

      1.24 кг масстай зэс (II)-ийн карбонатаас 308 г нүүрсхүчлийн хий гарган авсан бол:

1.Урвалын тэгшитгэл бичнэ үү ?/2/

2.Урвалын тэгшитгэлд металлын оксидын өмнөх коэффицентийг олно уу ?/1/

          а .4      б.3      в.2       г.1

3.Урвалын нийт  коэффицентийг олно уу ?/1/

          а .4      б.3      в.2       г.1

4. Урвалын төрлийг  тодорхойлно уу ? /1/

          а .Задрах    б.халах      в.нэгдэх      г.солилцох

5.Энэ урвалын гарцыг тодорхойлно уу? /3/

6.Үүссэн хийн тоо хэмжээг олно уу ?/2/

7. Үүссэн хийн эзэлхүүнийг олно уу?/2/

8.Нүүрсхүчлийн хийн молекул дахь атомууд химийн ямар холбоогоор холбогддог вэ? /2/

а .Ионы     б.Туйлгүй      в. Туйлт       г.Металлын

9.Урвалд орсон зэсийн карбонат дахь нүүрстөрөгчийн исэлдлийн зэргийг олно уу?/1/

10.Зэсийн  2964Cu атомд хичнээн протон,ба нейтрон,электрон байх вэ? /1.5/

11. Зэсийн электрон байгууламжийг тодорхойлно уу? /2/

                   а .....3d104s2     б. .....3d104p2           в. .....3s23p2           г. .....3d104s1    

12Зэсийн үелэх систетд эзлэх байр,үеийн дугаар ,бүлгийн дугаарыг тодорхойлно уу ?/1.5/

13.Зэсийн үүсгэх гидроксидын томьёог бичнэ үү?/2/

14. Зэсийн  гидроксидын нэг молекул хэдэн атомаас тогтох вэ ?/1/

15.Урвалд орсон зэсийн карбонатын бүрэн задралаар үүсэх оксидын массыг олно уу ?/2/

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax