10-р ангийнханд зориулав.
Химийн элемент,химийн нэгдлийн судалгаа
1.4,48л /х,н/-д хлор нь хэдэн грамм масстай вэ?
а 14г б. 14,2г в. 0,14г г.15г /2 оноо/
2. 2KClO3=2KCl+ ? тэмдгийн оронд тохирох бодисыг олно уу?
А. О2 б. . О3 в. . О г.Сl2О /1 оноо/
3. Галогены химийн онцлог шинжийг дурдвал:
а. Устай урвалд орно
б. Идэвхигүй нь идэвхитэйгээ нэгдлээс нь түрнэ
в. Идэвхитэй нь идэвхигүйгээ нэгдлээс нь түрнэ
г. Шатаж дулаан ялгаруулна /1 оноо/
4. Галоген нь байгаль дээр ....... байдлаар тохиолдоно.
а. Дан б. Нэгдлийн
в. Холимог г. Цэвэр /1 оноо/
5. Бүлгийн дагуу галогенуудын хайлах буцлах температур, харьцангуй молекул масс нь:
A. Өөрчлөгдөхгүй B. Ихсэнэ
C. Багасна D. Тогтмол /1 оноо/
6. Галогены молекул хэдэн атомаас тогтдог вэ?
а. Нэг б. Хоёр
в. Гурав г. Зөв хариулт байхгүй байна /1 оноо/
7. Азотын молекул хэдэн атомаас тогтдог вэ?
а. Нэг б. Хоёр
в. Гурав г. Зөв хариулт байхгүй байна /1 оноо/
8. Галогены молекул дахь атомууд ямар химийн холбоогоор холбогдох вэ?
а. Ионы б. Устөрөгчийн
в. Туйлт ковалент г. Туйлгүй ковалент /1 оноо/
9 . Азотын молекул дахь атомууд ямар химийн холбоогоор холбогдох вэ?
а. Ионы б. Устөрөгчийн
в. Туйлт ковалент г. Туйлгүй ковалент /1 оноо/
10. Галогены электрон бүрхүүлийн гадаад давхрааны ерөнхий томъёо:
а. 3s23p5 б. ns0
в. ns2np5 г. ns1np5 /1 оноо/
11. . Азотын электрон бүрхүүлийн гадаад давхрааны ерөнхий томъёо:
а. 2s22p3 б. ns0
в. ns2np3 г. ns1np5 /1 оноо/
12. Хоолны давсны найрлаганд ямар галоген ордог вэ?
а. фтор б. хлор
в. бром г. Иод /1 оноо/
13.Хлорын устөрөгчтэй ба агаартай харьцуулсан нягтыг ол.
а. 35,5, 2,45 б. 38, 1,2 в. 2,3 . 19 г. 2,2 . 18 /2 оноо/
14. 0,3 моль иодын масс
а.46г б.76,2г в.36,2 г г. 64,2 г /1 оноо/
15. Химийн лабораторит 200 гр усанд 50 гр калийн гидрокарбонатыг уусгажээ.
Даалгавар:
Ш Үүссэн уусмалын процентийн концентрациийг (ab) олно уу. -1 оноо /20/
Ш Уусмал дах ууссан бодисын эквивалентийг (cde) олно уу. -1 оноо /100/
Ш Хэрэв уг давсны уусмалын нягт (d=1гр/мл) бол уусмалын нормаль концентрацийг (f) олно уу. – 2оноо /0,8/
16. HClO4гэсэн томъёо бүхий хүчлийн ангидридын томъёо:
а. Cl2O б. ClO2 в. Cl2O7 г. Cl2O5 /1 оноо/
17.Төмөр хүний биед дутагдсанаар ямар эмгэг үүсч болох вэ?
а.арьс загатнах б.оюун ухааны хомсдол
в.цус багадах,оюун ухааны хөгжил доройтох г.яс сийрэгжих /1 оноо/
18.Төмрөөр баялаг хүнсний бүтээгдэхүүн юу?
а. Өндөг,сүү,элэг б.байцаа,төмс,лууван в.усан үзэм,алим г. Элсэнчихэр,цагаанбудаа
19.Аль нь төмрийн электроны томьёо вэ?
а. 3d74s1 б. 3d84s0 в. 3d64s2 /1 оноо/
20. Үелэх системийн 8 ба 17 дугаартай элементүүдийн хооронд үүсэх химийн холбоо нь:
а.Ионы б.Металлын в.Туйлгүйковалент г.Туйлтковалент /1 оноо/