Hайзууд:

Xолбоосууд:

avatar

гэрийн даалгавар 2

2012-03-24,10:45

“Эсийн химийн найрлага “ хичээлээр өөрийгөө шалгах асуулт:


1. Шим бус бодист орох нэгдэл аль нь вэ?
A. Фосфорын хүчлийн үлдэгдэл фермент юм уу тэдгээрийн физиологийн
идэвхийг өөрчилдөг.
B. Хүхрийн хүчлийн үлдэгдэл усанд уусдаггүй гаднын бодистой нэгдэж,
тэдгээрийг уусамтгай болгон, эсээс гадагшлуулдаг.
C. Азотлиг хүчил , калийн давс зэрэг ургамлын эрдэс тэжээлийн чухал
үүрэгтэй.
D. Бүх хариулт зөв.
2.Төмөр ямар бүтцэд оролцдог вэ?
A. Хлорофиллийн бүтцэд оролцоно.
B. Шүдний найрлаганд оролцоно.
C. Ясны найрлаганд оролцоно.
D. Гемоглобины бүтцэд оролцоно.
3.Усны ямар чадвараас амьд биеийн эд эсийн хооронд жигд дулаан байх вэ?
1.Усны дулаан дамжуулах чадвар
2.Ус сайн уусгах чадвар
3.Ус цахилгааныг сайн дамжуулах
A. 1,2
B. 2
C. 3
D. 1
4. Удамшлын мэдээллийг хадгалагч хэсэг аль нь вэ?
1. РНХ 2.ДНХ 3.Дезоксирибонуклейн хүчил
A. 1
B. 2
C. 3
D. 2,3
5.ДНХ-ийн молекулын мономерын бүтцийг нэрлэнэ үү?
1. Дезоксирибоз 2.Тимин 3.Фосфорын хүчлийн үлдэгдэл
A. 1,2
B. 2,3
C. 1
D. 1,2,3
6. ДНХ-ийн нэг гинжин дээр ГЦАТАА гэсэн дараалалтай бол нөгөө гинжний нуклеотидийн дарааллыг олно уу?
A. ГГЦЦТТА
B. ЦЦГГТТА
C. ААТТГГЦ
D. ЦГТАТТ
7. ДНХ-ийн нуклеотидуудын дотор тимин 10 % тай байсан бол аденин хэдэн байх вэ?
A. 40
B. 60
C. 30
D. 10
8. ДНХ-ийн нуклеотидуудын найрлаганд гуанин 23 %-тай байсан бол аденин хэдэн хувьтай байх вэ?
A. 23
B. 46
C. 40
D. 27
9. Шим бодисыг нэрлэнэ үү?
1.Уураг 2.Нүүрс ус 3.Өөх-тос 4.Нуклейн хүчил
A. 1,2
B. 2,3
C. 3,4
D. 1,2,3,4
10. Шим бус бодист ордоггүй нэгдлийг сонгоно уу?
1.Уураг 2.Нүүрс ус 3.Ус 4.Нуклейн хүчил
A. 1,2
B. 2,3
C. 3,4
D. 1,2,4
Бүх хариулт: D


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax